Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

БНАСАУ болон холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг журамлан сахихыг шаардав

2017-08-01 16:37:39

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 7-р сарын жижүүр дарга, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-и 7-р сарын 31-нд хэлэхдээ, БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн холбогдох  тогтоол болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрэл хүслээс няцаж, цөмийн туршилт хийж, пуужин хөөргөснийг Хятад улс эсэргүүцэж байгаа бөгөөд БНАСАУ болон бусад холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг мөрдөж, солонгосын хойгийн асуудлыг хурцатгах ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна.

Мөн өдөр Лю Же-и хэвлэлийн бага хуралд Аюулгүйн зөвлөлийн 7-р сарын ажлыг дүгнэлээ. Тэрээр Солонгосын хойгийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, холбогдох талууд асуудалд хянуур хандаж, хурцадмал байдлыг дэвэргэхгүй байж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг хүсэж байна гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг биелүүлэхийг эрс баримталж, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг баримталж, яриа хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэхийг баримтлан, солонгосын хойгт үймээн гарахыг эсэргүүцэх болно гэдгээ олон дахин нотолж байсан юм. Хятадын энэхүү байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олж, энэ нь мөн Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт тусгалаа олсон юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал