Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Хятад улс Палестины асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно

2017-08-01 14:34:43

Хятад улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Лью Же-и 7-р сарын 31-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд илэрхийлэхдээ, Хятад улс Аюулгүйн зөвлөлийн жижүүр орны хувьд Палестины асуудлаар бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэлээ.

7-р сард Хятад улс Аюулгүйн зөвлөлийн энэ сарын жижүүр орон болсон юм. Лью Же-и 31-нд НҮБ-ын төв байранд болсон сэтгүүлчдийн хуралд оролцох үеэр Аюулгүйн зөвлөлийн 7-р сарын ажлын дүгнэлт хийлээ. Тэрээр: Иерусалим дахь сүүлийн үеийн нөхцөл байдал хурцадмал байгаа, Хятад улс Аюулгүйн зөвлөлийн жижүүр орны хувьд аль болох богино хугацаанд нөхцөл байдлыг намжаахад хүчин чармайлт гаргах болно. Аюулгүйн зөвлөл Палестины асуудлаарх нээлттэй хурал хийж, талууд Палестин, Израиль хоёр тал хурцадмал байдлыг намжаахыг уриалсан дохио өгсөн юм. Аюулгүйн зөвлөл мөн холбогдох гишүүн орнуудад хандан өөрийн зам сувгаар Палестин, Израилийн ажлыг хийхийг уриалав гэжээ.

Хуралд Лью Же-и Хятадын улсын дарга Ши Жиньпины дурдсан шинэ нөхцөл байдалд Палестины асуудлыг шийдвэрлэх “4 санал”-ыг танилцуулав. тухайлбал, “хоёр орны төсөл”-өөр суурь болгосон улс төрөөр шийдвэрлэх үйл явцыг баримтлах, хамтаар хичээн зүтгэж,  цогц арга хэмжээ авч, хамтран ажиллаж,  тогтвортой байх аюулгүйн үзэл баримтлал баримтлах, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг цаашид зохицуулах, ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлж, хөгжлөөр энх тайвныг ахиулах хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал