Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Чингис хааны догшин хар сүлд”, “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслол болов

2017-07-10 11:39:01

“Чингис хааны догшин хар сүлд”, “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслол болов

2017 оны 7 дугаар сарын 9-нд Бээжин хотын зүүн захад байдаг “Мэнчи Бүлү” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд ”Чингис хааны догшин хар сүлд” хэмээх морьтон залуусын шоу үзүүлбэр, Монгол үндэстний язгуур урлагийн “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслол амжилттай болж өнгөрлөө. Энэ шоуг “Санж” групп санхүүжүүлэн, зохион байгуулж, сургуультай морьдын үзүүлбэрийг Д.Ариунболд захиралтай “Үүр ариг” компани, урлагийн тоглолтыг МУСГЗ найруулагч Ч.Найдандорж захиралтай “Алтан тайз” компаний уран сайханчид бэлдсэн юм.

“Чингис хааны догшин хар сүлд” шоу, “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслолд Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг хамт олонтойгоо ирж, Монголын урлаг, Монголын уран сайханчдаа дэмжсэнээрээ онцлог боллоо. Элчин сайд Д.Ганхуяг, Монгол улсын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар нар арга хэмжээг нээхдээ, Монгол, Хятад хоёр улсын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, соёлын харилцаа, Хятадын санаачилсан “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол улсын засгийн газар бүрэн дэмжиж байгаа, тус санаачилга Монгол улс зэрэг БНХАУ-ын хөрш орнуудын ард түмэнд үр өгөөжөө өгч байгаа тухай ярьж, тууз хайчилсан юм.

“Чингис хааны догшин хар сүлд”, “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслол болов

“Чингис хааны догшин хар сүлд” үзүүлбэр Их Монгол улсыг байгуулсан тухай түүхээс сэдэвлэсэн, охид хөвгүүд нийлсэн 60 морьтон оролцсон нүсэр шоу байлаа. Үзэгчид морьтон охид, хөвгүүдийн эр зориг, авхаалж самбааг хараад өөрийн эрхгүй огшин, нүдэндээ итгэж ядан, алга нижигнүүлж байлаа. Энэхүү шоуны найруулагч, “Үүр ариг” компани Бээжин, Хөх хотод зэрэг тоглолт хийж байгаа бөгөөд урьд өмнө Солонгос зэрэг гадны орнуудад олонтаа тоглож байсан туршлагатай юм. Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Чингис хааны догшин хар сүлд” тоглолтын найруулагч Д.Ариунболдыг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнахаар болсон тул тэр шоугаа дуусмагц Монгол улс руу яаралтай мордсон юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал