Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Дүнзгэз Чинбүгийн бизнесийн түүх

2017-06-15 17:06:58

Сарлагийг голдуу Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн түвдүүд малладаг. Сарлаг бол өндөрлөг нутагт л байдаг "ердийн хөсөг" юм. Мөн тэндхийн малчид сарлагийн сүүгээр олон төрлийн цагаан идээ хийнэ. Хөхнуур мужийн Гүөлүө жөүгийн сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Галсанмядаг" компаний захирал Дүнзгэз Чинбү хажууханд нь байгаа бизнесийн боломжийг олж харсан төдийгүй өөрөө үйлдвэрлэж борлуулах замаар нутгийн малчдаа баяжуулсан байна.

Энэ жил тавин настай Дүнзгэз Чинбү бол түвд бүсгүй юм. Тэрээр өөртөө их итгэлтэй хүн. 1985 онд 18 настай Дүнзгэз Чинбү орон нутгийнхаа сүү сүүн бүтээндэхүүний төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байв. 20 гаруй жилийн түүхтэй тус аж ахуйн нэгж дампуурч, ажилчид нь ажилгүй болно гэдгийг тэр үед түүний санаанд ороогүй, ажилгүй болсны дараа өөрөө сүү сүүн бүтээгдэхүүний компани байгуулна хэмээн санаагүй ажээ.

2004 онд ядуу амьдралтай, өрх толгойлсон бүсгүй Дүнзгэз Чинбү өчүүхэн ч шантралгүй, өөрөө бизнес эрхлэхээр зориг шулуудсан байна. Олон жил сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байсан тэр энэ талын туршлагатай учир сарлагийн сүүгээр тараг хийхээр шийджээ.

Тэрээр хэлэхдээ: "Тэр үед хөрөнгө мөнгө байхгүй, ердөө 3000 юань зарцуулж, гэрийн нөхцөлд өдөрт 20, 30 жин тараг бүрдэг байлаа. Тэгээд өөрөө үйлдвэрлэж, өөрөө борлуулдаг болсон. Заримдаа хасах 27-28 хэмийн хүйтэнд, зам дээр тэргээ түрж, тараг борлуулдаг байсан" гэжээ.

Байшин түрээслэх боломжгүй учир өдөр шөнөгүй тэргээ түрж, тараг борлуулна. 2009 онд, бизнес эрхлэх анхны орлогоо олж, бизнесээ өргөжүүлж эхэлсэн байна.

"2009 онд барьцаатай бага хэмжээний зээл олгох бодлого хэрэгжүүлж, Гүөлүө жөүгийн Хүн хүчний нөөцийн салбараас хувь хүнд 50 мянган юаний зээл олгох болов. Орон нутгийн захиргаанаас намайг үнэхээр хичээн ажиллаж байгаа хэмээн харж үзээд надад 200 мянган юаний зээл өгсөн юм. Тэгээд би тэр мөнгөөр тараг боловсруулах үйлдвэр байгуулсан. Одоо бол орон нутгийн 20 гаруй төрлийн онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа".

Дүнзгэз Чинбү эхний орлогоороо "Галсанмядаг" хэмээх сүүний ХХК байгуулж, гэрийн нөхцөлд хийж байснаа үйлдвэрийн газартай болгжээ. Тэрээр журамжсан үйлдвэрлэл, борлуулалттай болсны дараа, бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтын төхөөрөмж суурилуулж, өөрийн лаборатори, хяналт удирдлагын систем байгуулжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Эх байгалиас заяасан чимэгт аялгуу

Хайрын хажууд

Хайрын хажууд

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал