Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Анхны HSK шалгалт амжилттай боллоо

2017-05-22 17:51:56
HSK шалгалтын танхим

5-р сарын 20-нд Монгол улсын Үй-Цай сургуульд Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт амжилттай болж өнгөрлөө. Энэ бол Хятадын Олон Улсын Радио, Монгол Улсын Үй-Цай сургуулийн хамтран байгуулсан "Радио күнзийн сургалтын танхим" хятад хэлний тестийн төвд анх удаа зохион байгуулсан шалгалт юм. Тус шалгалтад Үй-Цай сургуулийн болон нийгмийн бусад салбарын хятад хэл суралцагч 184 хүн оролцжээ.

HSK-ийн 1-6 дугаар түвшнийг хоёр бүлэгт хуваан, үдээс өмнө, үдээс хойш тус бүр гурван түвшинд шалгалт авав. Тус тестийн төв БНХАУ-ын хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын дүрэм журам, зааврыг хатуу чанд мөрдөх зарчмыг баримтлан, цэгцтэй зохион байгууллаа.

Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтыг БНХАУ-ын Күнзийн Төв Институт буюу Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас дэлхийн хэмжээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг. Тус төв Монгол улсын дунд сургуульд байгуулсан хятад хэлний түвшин тогтоох шалгалтын тестийн анхны төв, түүнчлэн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт, хятад хэлний аман ярианы түвшин тогтоох HSKK шалгалт, бизнесийн хятад хэлний BCT шалгалт, дунд сургуулийн хятад хэлний YCT шалгалтын дөрвөн эрхийг авсан Монгол улсын хятад хэлний тестийн анхны төв гэдгээрээ онцлог юм.

Хятадын Олон Улсын Радио(CRI), Монгол улсын TV8 телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өдрийн арга хэмжээг идэвхтэй мэдээлсэн юм.

Алтаннавч


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал