Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

С.батболд: “нэг бүс, нэг зам” санаачилга улаанбаатарт хөрөнгө оруулалтын ихээхэн боломж бий болгоно

2017-05-16 09:40:45

Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга нь Монгол Улсын нийс­лэл Улаанбаатарын хувьд хөрөнгө оруулалтын их бо­ ломж юм” гэж хотын Захи­рагч хэлэв. 2013 онд Хятад улсын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилга нь Ази тивийг Европ болон Африктай эрт­ ний худалдааны замын дагуу болон цааш холбосон худалдаа болон дэд бүтцийн сүлжээ бий болгох зорилтотой болно. “Синхуа” агентлагт өгсөн ярилцлагандаа Ний­сэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр болон “Нэг бүс, нэг зам” санаачилгыг холбож, уял­ дуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж бодож байгаагаа дурдлаа. Монголын нийслэл нь хилийн бүс нутгуудын тээврийн дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулж, хөгжүүлэхэд чиг­лэсэн­ Монгол, Хятад, Оросыг холбосон эдийн засгийн коридор бий болгоход тохирсон газар зүйн таатай байршилтайг тэрбээр онцлон тэмдэглэв. Ярилцлагын үеэр С.Батболд "Засаг дар­ гын хувьд би Хятадын компаниудын тө­лөө­ лөгчидтэй өдөр бүр шахам уулздаг. Улаан­ баатарт байгаа гадны хөрөнгө оруулалт­­тай аж ахуйн нэгж, газруудын ихэнх нь Хя­тадын­ компани байдаг" гэж дурдлаа. Тэрбээр “Монголын зам тээвэр, дэд бүтцийн хөгжлийн төсөлд оролцож байгаа Хятадын компаниудыг мэргэж­­ лийн өндөр түвшний бөгөөд Мон­ гол Улсад хамгийн сүүлийн тех­ нологи авчирч байдаг” хэмээн үнэлэв. “Энэ хавар шинэ нисэх буудлын хурдны авто зам, хотын зам, гүүр, хөдөө орон нутгийн авто замын­ барилга байгууламж бо­лон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөтийн төсөлд оролцох Хятадын компаниудын ажил эхэлнэ, энэ бүх хөрөнгө оруулалт нь Улаан­баа­ тар хотын ирээдүйд өөрчлөлт авчрах бол­но” гэдгийг хэлж байлаа. 2016 оны II хагас жилээс эхэлсэн гадаад өрийн дарамт болон, Монгол Улсын эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж бий болоод байсан гадны хөрөнгө оруулагчдын санаа зовоосон асуудал, тодорхойгүй байдлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авч байгаа хэмээн С.Батболд ярилцлагын явцад дурдаж байлаа. Улаанбаатар хотын удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж, Мон­ гол Улсын хууль журмын талаар илүү сайн мэдээлэлтэй болоход нь туслах зөвлөлийг байгуулсан гэж хотын захирагч хэлсэн юм. Монгол Улсын хамгийн том хот болох Улаанбаатар хотод 1.38 сая хүн буюу да­ лайд гарцгүй тус улсын хүн амын бараг тал нь амьдардаг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг энд үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин/ Синьхуа агентлаг/

С.батболд: “нэг бүс, нэг зам” санаачилга улаанбаатарт хөрөнгө оруулалтын ихээхэн боломж бий болгоно

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал