Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Л.Оюунчимэгийн нэрэмжит “Өвлөн хөгжимдөхүй” хөгжимдөх ур чадварын уралдаан болов

2017-05-08 16:46:43

Энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын СУИС-ийн доктор, дэд профессор Л.Оюунчимэгийн нэрэмжит "Өвлөн хөгжимдөхүй" хөгжимдөх ур чадварын анхдугаар уралдаан тус сургуулийн "Оюутан театр"-т амжилттай болж өндөрлөлөө. Л.Оюунчимэг нь Монгол Улсын СУИС-ийн ардын хөгжмийн тэнхим 1989 онд байгуулагдахад хамгийн анхны мэргэжлийн багшаар ажиллаж байсан юм. Тэрээр гуч шахам жилийн турш ардын урлагт хайртай олон мянган хүүхдүүдэд ардын хөгжмийг зааж, олон сайн хөгжимчин, сайн багш нарыг бэлтгэн гаргаж, тэдгээр нь урлагийн байгууллага, сургуулиудад ажиллаж байна. Мөн тэрээр ардын хөгжмийн судалгааны ажилд өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа билээ. Тэрээр бас сурагчдынхаа хичээлийн идэвхийг нэмэгдүүлэн, урам зоригийг нь дээшлүүлэх зорилгоор хөгжимдөх ур чадварын уралдааныг жил бүр зохион байгуулж байсан юм. СУИС-ийн ардын хөгжмийн тэнхим нь Л.Оюунчимэгийн ардын урлагт оруулж байгаа хүчин зүтгэлийг хүндэтгэн үнэлж, энэхүү уралдааныг энэ оноос Л.Оюунчимэгийн нэрэмжит болгон анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ ажээ. Хойшид энэхүү уралдааныг олон улсын хэмжээний болгон, хоёр жил тутамд нэг удаа уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Сүүлийн үед Монгол Улсын СУИС-ийн ардын хөгжмийн тэнхим нь Өвөр Монголын олон урлагийн сургуулиудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ардын хөгжмийн чиглэлээр сурч, судалж байгаа Өвөр Монгол оюутнуудын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Үүний нэгэн төлөөлөл нь Л.Оюунчимэг багш юм. Тэрээр одоо Өвөр Монголын Шилийн голын мэргэжлийн дээд сургуулийн дэргэдэх "Чибулаг" олон улсын морин хуурын дээд сургуульд урилгаар ажиллаж байгаа бөгөөд Монгол ардын хөгжмийг уламжлан дэлгэрүүлэх, мөн түүнийг судлан хөгжүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж явна.

Доктор, дэд профессор Л.Оюунчимэг болон Монгол Улсын СУИС-ийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, профессор Ц.Пүрэвхүү нарын яриаг хүргэж байна.

Талын Дуу Хоолой Радиогийн сэтгүүлч Хасмөчир Анхилам мэдээлэв


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал