Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

2017-05-05 09:09:17

ХӨТ: Таны үзэхээр, Монголын бурхны шашны зан үйлд улам гүнзгий анхааран судлууштай зүйл нь юу бэ, жишээлбэл.

М. Эрдэмт: Бурхны шашныг Монголчууд хүлээж аваад хэдэн зуун жил болжээ. Хубилай хааны хийсэн нэг их өөрчлөлт бол Чингис хааны үеийн төрийн шашин Бөөгийн шашин байсныг бурхны шашин болгосон явдал юм. Түүнээс хойш бурхны шашин Монголчуудын өдөр тутмын амьдрал, зан үйл төдийгүй оюун санаанд нь хүртэл нөлөөлсөн. Монголчуудын оюун санааг урт хугацаагаар нөлөөлж ирсэн соёл бол бурхны шашны соёл. Тиймээс бурхны шашин бол Монголчуудын өдөр тутмын амьдралд төдийгүй, урт удаан түүх соёлын дунд маш гүн нэвчиж орсон. Тиймээс түүнийг тусгай үүднээс очиж судлах нь маш чухал ач холбогдолтой.

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: Бурхны шашны зан үйл олон газар нутагт өөр өөр байдаг байх. Энэ тухай та юу гэж үздэг бэ?

М. Эрдэмт: Олон улсын хэмжээнд, эсвэл орон нутгуудын хувьд харьцуулсан буюу хамтарсан судалгаа хийх нь чухал. Яагаад гэвэл бурхны шашин Монгол нутагт орж ирэхдээ хувиралт гаргасан. Хэрэв бид Түвдэд очоод харахад, барилга, сүсэгтнээс нь авахуулаад тэд нарын хийж байгаа мөргөл гээд олон зүйл нь бидний Монгол нутагт байгаа бурхны шашинтай адилгүй нь ажиглагддаг. Нутаг нутгийн дотроо бас адилгүй. Жишээлбэл, Өвөр Монголд Мэргэн хийд гэж буй. Тэнд монголоор ном судар уншиж байна. Халхын өндөр гэгээн Занабазар бол шашинд бас олон талын шинэчлэл хийсэн. Бурхны шуумал, хувцас зэргээс авахуулаад олон өөрчлөлт хийсэн. Тиймээс бурхны шашин Монгол нутагт орж ирэхдээ их өөрчлөгдсөн. Шинэчлэлт хийсэн хүн, орон нутаг болон цэг үеэс шалтгаалж хувиралт гарсан. Ийм байдал дор бид орон нутгуудыг харьцуулан судлах нь чухал. Харьцуулсан судалгаа хийвэл түүний үүсэл гарал зэрэг олон зүйл улам тодорхой болох юм.

ХӨТ: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

М. Эрдэмт: Баярлаа.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал