Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

2017-05-05 09:09:17

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийг судлахын ач холбогдол нь хаана байгаа бэ?

М. Эрдэмт: Өвөр Монголд Монгол бурхны шашныг нэлээд судалж байна. Үүний дотор Монгол бурхны шашны сурвалж бичгүүдийг ихээхэн судалж байна. Тод жишээ нь, сүүлийн хэдэн жилд Өвөр Монголд Монгол Ганжуур Данжуурыг хэвлэж гаргасан. Энэ нь Монгол бурхны шашны судлалд их ач холбогдолтой ажил болов. Түүнчлэн Монголын бурхны шашны түүхийг нэлээд судалж байна. Гэхдээ Монгол бурхны шашны зан үйлийг тусгай гүнзгийрүүлэн сайн судалж чадаагүй. Энэ чиглэлээр тусгай судалгаа хийж буй эрдэмтэн цөөн. Бидний судалж байгаа бурхны шашны зан үйл бол Лувсанчойдоноос эхлүүлээд Монгол зан үйлийн нэг хэсэг болгон судлаад байсан. Яриангүй Монголын бурхны шашны зан үйл бол Монгол зан үйлийн нэг хэсэг. Гэхдээ түүнийг тусгай сэдвээр авч судалбал нэн сайн гэж бодож байна.

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: "Шиньжааны Илийн Өөлөдчүүдийн дунд ном нээнэ ном хаана хэмээх сонин зан үйл бий" гэж та ярьсан. Энэ тухай сонсогчдод дэлгэрүүлэн танилцуулна уу.

М. Эрдэмт: Шиньжааны Илийн голын урсгал дагуу бүс нутагт 20 мянга шахам Өөлөдчүүд амьдарч байгаа. Тэд бол Зүүнгар хант улсаас үлдсэн уугуул иргэд юм. Бидний бүртгэлээр тэр нутагт тод үсгээр бичигдсэн бараг 3000 шахам сурвалж бичиг хадгалагдаж байна. Эдгээр судар номыг хувь хүн хадгалж байгаа. Зарим нь 10 судар, зарим 100 судар, зарим нь 200 судар хадгалж байна. Миний хийж байгаа гол ажил бол, тэдгээр сурвалжуудыг сканераар сканердаж, фото зураг болгон буулгаж байна. Тэр судруудыг фото зурагт ном болгон хэвлүүлж байна. Одоо бол 8 боть ном гарсан байгаа, энэ жил ирэх жил хүртэл 50 боть ном гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд улсын төлөвлөгөөнд орсон. Нөгөө нэг гол ажил бол даруй "Ном нээх ном хаана" хэмээх зан үйлийн тухай юм. Тэр бол, тод үсгийн бурхны номыг лам бус харин энгийн хар хүн уншина. Өвөр Монголын Мэргэн хийдэд бас Монголоор ном нээдэг, гэхдээ тэнд бол худам судрыг лам хүн уншина. Илийн Өөлөдчүүдийн дунд бол тод үсгийн бурхны ном "Алтан гэрэл" мэтийн судрыг хар хүн уншина. Энэ зан үйлийн үүсэж бий болсон тухай ямар ч сурвалж бичгийн тэмдэглэл байхгүй. Гэхдээ Ойрдын бурхны шашны түүхтэй маш холбоотой мөртөө одоо бол тэр нутгийн ардын дунд маш чухал, бараг өдөр бүр дутагдаж болшгүй бурхны шашны зан үйл болоод хоцорсон байна. Бид энэ зан үйлийг судалж, зан үйлийн бүх явцыг видео бичлэгээр бичиж үлдээж байна. Өөрөө би сурвалж бичиг судалдаг хүн, угсаатан зүй, зан үйлийн мэргэжлийг би сайн мэдэхгүй. Тиймээс хожмын хүмүүст материал болгон үлдээж өгөх нь миний нэн илүү хариуцлага гэж бодож байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал