Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

2017-05-05 09:09:17

М. Эрдэмт: Эрдэм шинжилгээний хурал гурван дугуйланд хуваагдаж явагдсан болохоор тэр бүгдийг танилцуулах боломжгүй. Монгол улсаас 40, 50 шахам эрдэмтэн ирсэн байсан. Монголчуудын ном бичигтэй холбогдох уламжлал ба зан үйлийн тухай, Монгол бурхны шашны урлагийн тухай, сүм хийдтэй холбоотой зан үйлийн тухай нэлээд ерөнхий, өргөн хүрээг хамарсан өгүүллүүд дэвшүүлэгдэж, олон эрдэмтэд илтгэл тавьсан төдийгүй сүм хийдийн гэгээн лам нар сайхан сайхан илтгэл тавилаа. Миний хувьд, Хятадын Шиньжааны Илийн Өөлөдчүүдийн дунд ном нээнэ, ном хаана хэмээх бурхны шашны сонин зан үйл бий. Энэ зан үйл бол одоогийн байдалд өөр газар байхгүй, тасарсан. Зөвхөн Илийн голын урсгал дагуу бүс нутагт байгаа. Илийн Өөлөдчүүдийн бурхны шашинтай холбоотой энэ зан үйлийн талаар илтгэл тавьсан юм.

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийн эрдэм шинжилгээний хурал яагаад Унгарт нээгдсэн бол?

М. Эрдэмт: Ер нь Унгар улс бол Монгол судлалын ихээхэн уламжлалтай улс юм. Өнгөрсөнд Л.Лигети гэдэг том эрдэмтэн байсан. Л.Лигети бол Унгарын Монгол судлалын төв гол дахь хүн юм. Тэр бол Унгарын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлах хүрээлэнг байгуулж, Унгарын Монгол судлалыг оргилд нь хүртэл хөгжүүлж явсан хүн. Зөвхөн Монгол судлал төдий бус, Алтай судлалд нэвтэрсэн, жинхэнэ дорно дахины судлалын том эрдэмтэн. Одоо бол Унгарын Монгол судлалыг Агнэш Бирталан гэдэг профессор удирдаж байгаа. Агнэш профессор бол Лоранд их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч. Хоёр жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Унгар улсад очоод Лоранд их сургуульд Монгол судлалын төвийг байгуулжээ. Агнэш гуай мөн тэр төвийн эрхлэгч. Ноднин олон улсын Монгол судлалын холбооны хурал дээр Агнэш гуай олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч болсон. Тиймээс Агнэш профессор бол зөвхөн Унгарын Монгол судлал төдийгүй олон улсын Монгол судлалыг удирдаж байгаа хүн билээ. Тиймээс эдэнд ийм уламжлал байгаа, тэднийхэд Монгол судлал эрчимтэй хөгжиж байна. Агнэшийн судалгаа бол хэл, шашин гээд олон талыг хамарсан. Ийм тохиолдол дор тэд өөрийн тэнхимдээ энэ хурлыг зохион байгуулжээ. Ер нь олон улсын хэмжээнд зан үйл сэдэвт хурал их явагддаг. Гэхдээ Монголын бурхны шашны зан үйлийн тусгай сэдэвт олон улсын хурал болж байгаагүй. Эрдэмтэд бурхны шашны зан үйлийг Монгол зан үйлд багтааж судалж байсан боловч түүнийг тусгай судалгааны чиглэл болгон судалж байгаа хүн тун цөөн. Тиймээс энэ хурал зөвхөн бурхны шашин төдий бус, Монгол бурхны шашны зан үйл, Монгол зан үйл, чанагшид Монгол соёлыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хурал боллоо гэж үзэж байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал