Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

2017-05-05 09:09:17

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

Саяхан Бүгд Найрамдах Унгар Улсын Өтвөш Лоранд Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын төвд "Монголын бурхны шашин ба зан үйл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон байна. Ингээд энэ тухай тус хуралд оролцсон Бээжин дэх Төв үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын профессор Мянгаад Эрдэмт гуайтай ярилцлаа.

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: Та сайн байна уу. Саяхан Унгар улсад Монголын бурхны шашин ба зан үйл гэсэн томоохон эрдэм шинжилгээний хурал нээгдэж, энэ хуралд та бас өөрөө оролцсон байна. Хурлын талаар дуулгах уу.

М. Эрдэмт: Тэглээ, тун саяхан Унгар улсын Өтвөш Лоранд Их Сургуулийн Монгол баТөв Ази судлалын төвд "Монголын бурхны шашин ба зан үйл" хэмээх олон улсын хурал болсон. Монгол, Хятад, Польш, Герман зэрэг 10 шахам орны эрдэмтэд оролцсон. Монгол улсын Гандан хийд, Дашчойлин хийд, бас Хятадын Өвөр Монголын Мэргэн хийдээс нэлээд олон гэгээн, лам нар ч хуралд оролцсон юм.

“Монголын бурхны шашин ба зан үйл” эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийн сэдэвт хурал өнгөрсөнд бас нээгдэж байв уу?

М. Эрдэмт: Ер нь, өнгөрсөнд бурхны шашны сурвалж, бурхны шашны түүхийн сэдэвт хурлууд болж байсан. Гэхдээ бурхны шашны зан үйлийн сэдэвтэй хурал анх удаагаа болсон. Ялангуяа энэ сэдвээр олон улсын хэмжээний хурал урьд өмнө ерөөс нээгдэж байгаагүй. Иймээс энэ удаагийн хурал маш сонирхолтой, чухал хурал боллоо.

ХӨТ: Эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн өгүүлэл, бүтээлийн тухай дурдах уу. Таны хувьд энэ хуралд ямар судалгааны бүтээлээ танилцуулсан бэ?

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал