Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Үндэстний бүжиг бүжиж, ур чадвараа сорьцгоов

2016-10-31 15:02:37

МУ-ын дунд сургуулийн сурагчдын дунд зохиосон Хятадын үндэстний бүжгийн 3-р уралдаан 10-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Урьдчилсан шалгаруулалтаар тунаж үлдсэн нийт 20 гаруй сургуулийн 38 бүжигчин(баг)оролцсон тус уралдааныг "Күнзийн төв институт" буюу БНХАУ-ын "Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын алба"-наас санаачилан, МУИС-ийн "Күнзийн институт", МУ-ын "Хятад хэлний багш нарын холбоо" зохион байгуулж, "Хятад Монголын Соёл боловсролын сан" дэмжсэн юм. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй уралдааныг нээж үг хэлсэн төдийгүй 1-р байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.

Энэхүү тэмцээнд "ESM" сургуулийн Маргад нарын 12 охины бүжиглэсэн "Мянган моторт бурхан" бүжиг 94,63 оноогоор тэргүүн байр эзэлж өргөмжлөл болон мөнгөн шагнал хүртсэн байна. Удаах байруудад "Мөнгөн" сургуулийн сурагч хүүхдийн "Хархираа" бүжиг 93,88, "Сэн Лизэ" сургуулийн хүүхдийн "Найман охин мөрөнд харайсан" бүжиг 91,75, Эрдэнэтийн "Цай хүн" сургуулийн хүүхдийн аягат бүжиг 91,63 оноогоор тус тус оржээ.

/Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн/


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал