Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

“Мянган жил түмэн онд дуурсагдах бичиг үсэг мину”

2016-04-17 15:55:40

“Мянган жил түмэн онд дуурсагдах бичиг үсэг мину”

“Мянган жил түмэн онд дуурсагдах бичиг үсэг мину” хэмээх тодотголтой “БИЧИГ СОЁЛ - 2016” уран бүтээлийн үзэсгэлэн саяхан Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж олны хүртээл болов.

Монгол бичиг бол Монгол түмний зуун зууны их соёл, түүхийг хадгалж ирсэн бидний бахархал юм. Чингис хааны зарлигаар эртний түүхтэй монгол төрийн бичиг болсон монгол бичиг бол монгол хүний чөлөөт сэтгэлгээний нэвтэрхий толь мөн.

“Мянган жил түмэн онд дуурсагдах бичиг үсэг мину”

Монголын Урчуудын Эвлэл, 《Бичиг соёл》монгол уран бичлэгийн холбоо жил бүрийн 5-р сард болдог Үндэсний бичиг үсгийн баярын өдөрт зориулан “Бичиг соёл” уран бүтээлийн үзэсгэлэнг 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь жилээс жилд өргөжин тэлж, олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн болжээ.

《Бичиг соёл》монгол уран бичлэгийн холбоо нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Уран Бичлэгчдийн Нийгэмлэг, ОХУ-ын Буриад Улсын “Очир зам” сэтгүүл, “Тэнгэрийн бичиг” Холбоо, Халимаг Улсын “Заяасан бичиг” Холбоотой идэвхтэй хамтран ажиллаж хамтарсан үзэсгэлэн, сургалт зохион байгуулж байгаа юм байна.

“БИЧИГ СОЁЛ - 2016” уран бүтээлийн үзэсгэлэнг БНХАУ-ийн Өнгөт металын барилгын компаний МУ дахь ерөнхий төлөөлөгч, Монголын Аж Үйлдвэрийн Барилгын компаний Ерөнхий захирал, МУ дахь Хятадын Хөрөнгө оруулагчдын ерөнхий нийгэмлэгийн орлогч дарга Боржигин Аюушийн Далангурав ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр гурав дахь удаагаа энэ үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм байна.

Тэрээр: “Эзэн Чингисийн удам, Их Монголын үрсийн нэг хэмээн омогших дуртай монгол хүн билээ би. Би монгол бичиг соёлоороо бахархадаг, монгол хүн бүр үндэснийхээ хэл бичиг соёл, зан заншлийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй” гэж нэгэн сэтгүүлд бичсэн байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал