Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

МУИС-ын Күнзийн институын багш нар шина жилээ угтан тэмдэглэв

2015-12-28 15:14:37

МУИС-ын Күнзийн институтын багш нар энэ сарын 27-ны орой шинэ жилийн цэнгүүн зохин байгуулж, ирж буй шинэ оноо баяр баясгалантай угтан тэмдэглэв. Тэд дуулан бүжиглэж, баясан цэнгэж, өнгөрч буй 2015 онд хийж бүтээсэн ажлын амжилтаа дүгнэн шилдэг сайчуулаа шагнан урамшуулж, ирж байгаа шинэ ондоо улам их амжилт гаргах итгэл төгс байгаагаа илэрхийлж байлаа. Эдгээр сайн дурын багш нарын ихэнх нь дөнгөж 20 гарч байгаа залуучууд юм. Тэд эх орон, элгэн саднаасаа алс хол Монгол нутагт ирж, монгол хүүдүүдэд хятад хэл соёл зааж, Хятад Монгол хоёр орны найрамдал нөхөрлөлийн төлөө чармайн ажиллаж байгаа юм.

МУИС-ын Күнзийн институтын бүрэн бус бүртгэлээс үзвэл, МУИС-ын Күнзийн институт байгуулагдсанаас хойших 8 жилийн хугацаанд давхардсан тоогоор 3000 орчим хүн хятад хэл бичигт суралцаж, 5000 гаруй хүн HSK хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд хамрагдаж, боловсрол соёлын салбарын төлөөлөгч 130 гаруй хүн БНХАУ-д зочилж, МУ-ын шилдэг тэргүүний 230 орчим залуус Күнзийн институтын тэтгэлгээр БНХАУ-ын их дээд сургуулиудад хагас жил, бүтэн жилийн сургалт болон бакалавр, магистр, доктрантурт суралцаж төгссөн буюу суралцаж байгаа юм байна. ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал