Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Бээжингийн Наадам 35 дахь жилдээ болж өнгөрлөө

2015-10-20 15:22:27

Бээжин хот дахь монголчуудын наадам 1981 оноос эхлэн жил улиран зохиогдож ирсэн юм. Энэ жилийн наадам - Бээжингийн наадам нэрээр 10-р сарын 17-нд Төвийн үндэстний их сургуулийн талбайд болж өнгөрлөө. Бээжингийн наадмыг зохион байгуулах комисс болон Бээжин дэх түнляо хотын худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.

Наадамд уламжлал болсон талбайд орох ёслол, хүчит бөхийн барилдаан, сагс, хөл бөмбөгийн тэмцээн, хүүхдийн уран уншлагын уралдаан байхаас гадна монгол зан үйл үйлдэх, сур харваа, хувцас заслын тэмцээн шинээр нэмэгдэж баяр наадмын агуулгыг баяжуулжээ. Мөн энэ жилийн наадам ӨМ-ын Баруун баарин хошууны улаанмөчир урлагийн чуулга уран бүтээл, тоглолтоороо наадамчдаа баясгаж чадлаа.

Бээжингийн наадам нь Бээжин хотод ажиллаж, амьдардаг газар газрын монголчуудын хүсэн хүлээдэг баяр дурсгалын өдөр болж төлөвшөөд байна. Энэ жилийн наадамд Тяньжинь, Хөххот, Ляннин, Далянь зэрэг муж хотуудаас төлөөлөгчид ирж ёслол тэмцээнд оролцож, наадмын хүрээ царыг ч өргөтгөж байна. Нэг өдрийн наадмаар монголчууд мань сайхан наадаж, дараа жилийн наадмаар дахин уулзацгаая гэсэн өлзийтэй өрөөлөөр өндөрлөлөө.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал