Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Арын сайхан Хорчин

2015-07-17 15:40:34

"Нүүдэл соёлын эрэлд” сурвалжилгын аяны маань эцсийн өртөө болох Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр суманд бид очлоо. Тус нутагт хөл тавихад уултай, устай, ой модтой үнэхээр “баян” нэрэндээ тохирсон сайхан газар байлаа.

Энд тэнд сүүн цагаан гэрүүд ярайж, хонь, үхэр, адуун сүрэг бэлчинэ. Хөдөө аж ахуйн яамнаас Ар Хорчины Баян- Өндөр суманд “отор нүүдлийн бүс” байгуулжээ. энэ нь Хятадад цорын ганц "отор нүүдлийн бүс” болно.

Ингэснээр тус сумын малчид зундаа энэ нүүдлийн бүсэд ирж зусаад, намар оройхон өвөлжөөндөө буцдаг байна. Тус отор нүүдлийн бүсэд суурин гэр байшин барих, тариа тарих, өөр ямар нэг төрлийн үйлдвэрлэл эрхэлж болохгүй. Дан ганц нүүдэл мал аж ахуй эрхлэхэд зориулагдсан юм байна. Энд бас Монголын сүүлчийн хаан Лигдэн хутагтын нийслэл Очирт цагаан хотын туурь байдаг. Тэгэхээр энэ нутагт угтаа цахар монголчууд нутаглан амьдарч байжээ.

Энэ үеэр бид тус хошууны улс төрийн зөвлөгөөний ажилтан, Ар Хорчин хошууны соёл тамирын нийгэмлэгийн дарга Мандлаа гуайтай уулзаж ярилцсан юм. Мандлаа гуай нутаг усныхаа үүх түүх, соёл, ёс заншил, амьдрал үйлдвэрлэл гээд олон зүйлийг судалж мэдсэн тул нутгийнхан түүнийг орон нутгийнхаа “нэвтэрхий толь” гэдэг аж. Одоо та бүхэн түүнтэй хийсэн ярилцлага, арын сайхан Хорчинд авсан зургаас сонирхоно уу.

Сурвалжлагч Гантөмөр


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал