Одоогийн байршил:mongol.china.com > Соёл урлаг >

Зүүн Үзэмчин хошууны малчдын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

2015-01-16 16:22:39

Өвөр Монголын Радио Хорооны сурвалжлагч Амжилтын мэдээлснээр, “Дөрвөн улирлын эгшиглэн” Зүүн үзэмчин хошууны малчдын гэрэл зургийн үзэсгэлэн 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ӨМӨЗО-ны төв Хөх хотод нээлтээ хийв.

Тус үзэсгэлэн ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин Хошууны Намын Хороо, Засгийн ордноос эрхлэн Хөх хотноо зохион байгуулсан юм.

"Дөрвөн улирлын эгшиглэн" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин Хошууны Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга, утга урлагийн холбооны тэргүүлэгч Толь,

Үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин Хошууны гэрэл зурагт дур сонирхолтой 25 малчны 150 гаруй зургийн бүтээлийг сонгон оруулжээ. Эдгээр гэрэл зургийн бүтээл Зүүн Үзэмчин нутгийн дөрвөн улирлын өнгө үзэмж, малчны амьдралын ахуй байдал, малчин түмний дүр төрхийг зураглан илтгэсэн байна гэжээ.

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин Хошууны Мандахбулаг сумын Баянбулаг гацааны малчин гэрэл зурагчин Баяртын гэрэл зургийн 10 бүтээл тус  үзэсгэлэнд сонгогдон оржээ. Тэрээр 2005 оноос гэрэл зураг сонирхож, одоог хүртэл нутаг усныхаа өнгө үзэмж, малчны амьдралыг харуулсан маш олон гэрэл зураг авсан байна. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, малчин гэрэл зурагчин Баяртын хэлснээр, Өдгөө Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин Хошуунд гэрэл зураг авах сонирхолтой малчин 100 гаруйд хүрсэн гэжээ.

(Гэрэл зургийг Зун, Баярцэнгэл нар авав)


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал