Улс төрийн тогтолцоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачны холбоогоор суурь болгосон Ардын Ардчилсан засаглалд социалист орон болно. Социализмын тогтолцоо бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн тогтолцоо мөн.

Үндсэн хууль

Үндсэн хууль бол улс орны хамгийн үндэс болсон чухал хууль мөн. Нэг орны нийгмийн тогтолцоо, төрийн тогтолцооны үндсэн зарчим, төрийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, иргэдийн үндсэн эрх ашиг ба үүрэг хариуцлага зэрэг чухал агуулгыг тогтоож, зарим нь бас төрийн далбаа, төрийн дуулал, төрийн сүлд, нийслэл тэрчлэн төрийн эрх баригч нам чухал гэж үзсэн бусад дүрмийг тогтоож, улс орон ардын амьдралын тал талын агуулгыг хамарсан байдаг. Үндсэн хууль нь хамгийн их хуулийн хүчинтэй байж, бусад хууль тогтоомжийг боловсруулан гаргахын иш үндэс болдог. Аливаа хууль дүрэм нь үндсэн хуультай зөрчилдөж болохгүй.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахаас өмнө баталсан "Хятадын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурлын хамтын хөтөлбөр" бол Хятадын ардын ардчилсан нэгдмэл фронтын хөтөлбөр болно. Тэр нь төр үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэсэн юм. "Хятадын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурлын хамтын хөтөлбөр"-ийг Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн бүх Хятадын хорооны нэгдүгээр чуулганаар баталж, 1949 оны 9-р сарын 29-ны өдөр нийтэлсэн юм. 1954 оны "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндсэн Хууль" батлагдахаас өмнө тэр нь төр үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэсэн юм.

1949 оны 10-р сарын 1-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа, Хятад улс 1954, 1975, 1978, 1982 онуудад дөрөв удаа Үндсэн Хууль батлан гаргасан билээ.

Одоогийн мөрдөж байгаа Үндсэн Хуулийг 1982 оны 12-р сарын 4-ны өдөр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тавдугаар чуулганаар баталжээ. Тус үндсэн хууль нь 1954 онд баталсан үндсэн хуулийн үндсэн зарчмыг мөрдөн хөгжүүлж, Хятадын социализмын хөгжлийн туршилтыг нэгтгэн дүгнэж, олон улсын туршлагаас суралцан, Хятадын онцлогтой, Хятадын социалист орчин үеийн байгуулалтын шаардлагад нийцсэн үндсэн хууль юм. Тэр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, иргэдийн эрх ашиг ба үүрэг хариуцлага, төрийн байгууламжийн бүрдэл, эрх үүргийн цар хүрээ, улс орны хойшдын үүрэг зэргийн тодорхой тогтоосон байдаг. Түүний үндсэн онцлог бол Хятадын үндсэн тогтолцоо болон үндсэн үүргийг тогтоож, үндсэн дөрвөн зарчим, өөрчлөлт хийж нээлттэй байлгах үндсэн чиг шугамыг тогтоосон байдаг. Бүх улсын олон үндэстэн, олон байгууллага нь бүр үндсэн хуулиар ажиллагааныхаа үндсэн хэм хэмжээ болгох хэрэгтэй, аливаа байгууллага, хувь хүн үндсэн хууль болон хуулийн олгосон онц эрхээс зөрчиж болохгүй гэж түүнд тогтоожээ.

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал