Одоогийн байршил:mongol.china.com > Урлан > мэдээ >

Хятадын уран зургийн их мастер Ли Күчаний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болов

2017-12-09 15:16:50

12-р сарын 9-нд, Хятадын Цэцэрлэгт хүрээлэнгийн музейд Хятадын уран зургийн их мастер Ли Күчаний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Тус үзэсгэлэнг ХОУР, Хятадын Урчуудын эвлэл, Хятадын Уран зургийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Их мастер Ли Күчаний хүү- Хятадын Төвийн утга зохиол,түүхийн судалгааны газрын судлаач, Чинхуа их сургуулийн профессор ноён Ли Янь нээлтийн ёслолыг даргалж, аавынхаа уран бүтээлийг танилцуулсан байна.

Үзэсгэлэнд мөн ХОУР-гийн тусгай булан гаргаж, ноён Ли Янь өөрөө ХОУР-гийн гадаадын мэргэжилтнүүдэд цэцэг, шувууг зурах олон аргийг тайлбарлан зурж үзүүлсэн юм.

Тэрээр мөн ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгч, олон орны соёлын зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд их мастерын жар гаруй уран бүтээлийг дэлгэн үзүүлсэн бөгөөд түүний доторх хэсэг бүтээлийг анх удаагаа хүмүүсийн хүртээл болгон үзүүлж байгаа юм байна.

ХОУР-гийн сурвалжлагч Болор, Далайнтуяа мэдээлэв



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал