Одоогийн байршил:mongol.china.com > Урлан > мэдээ >

Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн “Зохицол, ялгарал” үзэсгэлэн гарлаа

2017-08-25 18:30:06

2017 оны 8-р сарын 25-нд Бээжингийн Үндэстний соёлын ордонд Хятадын олон улсын радио, Хятадын олон улсын радио телевизийн нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" үзэсгэлэн нээгдлээ. Уг үзэсгэлэн 6 хоног үргэлжилж, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол улсын уран бүтээлчдийн уран зураг, уран бичлэгийн 150 гаруй бүтээлийг үзэгч олонд дэлгэн үзүүлэх юм.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн хорооны “нэг бүс нэг зам” стратегийн судалгааны хүрээлэн, Японы элчин сайдын яам, БНСУ-ын элчин сайдын яам, Монгол улсын элчин сайдын яам, мөн БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол улсын уран бүтээлчдийн төлөөлөл 200 гаруй хүн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

ХОУР-гийн орлогч дарга Ван Вэньжүнь хэлэхдээ: Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" үзэсгэлэн “нэг бүс нэг зам” дагуу орон, ялангуяа Зүүн Хойд Азийн хөрш орнуудад олон ургальч, багтаамжтай солилцооны индэр болсон гэжээ. Тэрээр Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" үзэсгэлэнгийн АПП албан ёсоор ажиллаж эхэлснийг мэдэгдсэн байна. Тус АПП мэдээ мэдээлэл, зураг танилцуулах, онлайн худалдаа зэрэг чадавхтай юм. Интернет ашиглагчид үүнд холбогдох замаар олон орны зургийн үзэсгэлэн, урчуудын шинэ уран бүтээлтэй танилцаж, тэдний бүтээлийг худалдан авч болох юм.

Чиньхуа их сургуулийн профессор нэрт уран бичээч Ли Янь Хятадын урчуудын нэрийн өмнөөс үг хэлж, бидний уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэнг “Зохицол, ялгарал” гэж нэрлэсэн нь цаг хугацаа, улс орны зааг гэж байдаггүй. Олон орон, олон үндэстэн, олон газар нутгийн өөр өөр соёлыг хүндэтгэж байж бидний соёл сая хөгжиж чадна гэжээ.

Монгол улсын Бэст Арт галерейн захирал, зураач С.Чулуунбаатар Монголын зураачдыг төлөөлөн хэлсэн үгэндээ: 2016 онд “Зохицол-Ялгарал” үзэсгэлэнг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион

байгуулж, Монголын үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Энэ үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь уран бүтээлээр дамжин Азийн улс орнууд, цаашлаад дэлхийн олон улсын ард түмэн харилцан ойлголцож, найрамдаж нөхөрлөх гүүр болж байгаа юм. Уран зураг бол хэл соёл хамаарахгүйгээр шууд харилцан ойлголцож болдог урлаг юм. Тиймээс энэ үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлүүдээр дамжуулан олон улс орны найрамдал, нөхөрлөл улам батжин хөгжих болтугай гэжээ.


Нээлтийн ёслол өндөрлөсний дараа 5 орны зураачид хамтран “Сэтгэлийн холбоотой уул ус” хэмээх зургийг урлан бүтээлээ. Энэ оны үзэсгэлэнг 4-р сард Токиод, 8-р сард Бээжингийн Үндэстний соёлын ордонд зохион байгуулж, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол 5 орны уран бичлэг, уран зураг, сийлбэр, баримал, шаазан сав зэрэг 200 шахам уран бүтээлийг үзүүлж байна.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал