Одоогийн байршил:mongol.china.com > Урлан > мэдээ >

"ЦЭЦГЭН ЗҮЙРЛЭЛ” үзэсгэлэн гарч байна

2016-03-08 09:08:29

Монгол улсын Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Дүрслэх Урлаг, Дизайн, Технологийн Дээд сургуулийн Дүрслэх Урлагийн тэнхмийн багш Л. Даваанямын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулсан "ЦЭЦГЭН ЗҮЙРЛЭЛ” үзэсгэлэн Улаанбаатар хотын BEST-GRT галерейд гарч байна. Төрөл бүрийн цэцгийг урлан зурсан энэ үзэсгэлэн үзэгчид олны баяр талархлыг хүлээж байгаа юм.

BEST-GRT галерей болон МУ-ын Уран зургийн галерей нь өнгөрсөн онд Хятадын Олон Улсын Радиотай хамтран БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Хүбэй мужийн Хунган хотод Зүүн хойд Азийн орнуудын уран бүтээлчдийн “Зохицол, ялгарал” уран зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ онд энэ үзэсгэлэнгээ МУ-ын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал