Одоогийн байршил:mongol.china.com > Урлан > мэдээ >

Хятадын хулсны баавгай Улаанбаатарт “зочлов”

2015-05-05 11:01:42

Сычуань мужийн И үндэстний нэрт зураач Шама Ла-игийн хулсны баавгай сэдэвт зургийн үзэсгэлэн 5-р сарын 4-нээс МУ-ын нийслэл Улаанбааатар хот дахь Уран Зургийн Галерейд болж байна. 

Хулсны баавгай бол зөвхөн Хятадад л байдаг нэн ховордсон амьтан, ердөө 1000 гаруйхан байдгаас 300 нь хүний арчилгаанд байдаг юм. Харсан хүн бүхний хайрыг татдаг хулсны баавгай нь манай дэлхий дээр дор хаяж 8 сая жил амьдарч байгаа учраас “Амьд чулуужмал” гэж нэрлэгддэг. Хятадын “Улсын эрдэнэ”, Дэлхийн байгалийн сангийн төлөөллөөр өргөмжлөгдсөн хулсны баавгайн өлгий нутаг нь Сычуань муж юм. Хулсны баавгайн нутагт төрж өссөн Шама Ла-и хулсны баавгайд онцгой их хайртай. Тэрээр сүүлийн 30 гаруй жил хулсны баавайн 3000 гаруй гэрэл зураг цуглуулж, 300 гаруй зураг зурсан байна.

Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаа түүний үзэсгэлэн дэлхийн олон орноор аялах "нүүдлийн үзэсгэлэн" юм. Үзэсгэлэнг Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төв, МУ-ын Уран Зургийн Галерей хамтаар зохион байгуулж, “Солонго” мэдээллийн төв, Маньхао хятад брэнд дэмжин зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч Намтайсүрэн үзэсгэлэнгийн зорилгын талаар, "БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Шинэ Торгоны зам”-ын санаачилга дэвшүүлж, Торгоны замын эдийн засгийн бүс хөгжүүлэх гэж байгаа. МУ бол Хятадын хамгийн ойр хөрш, энэ нүүдлийн үзэсгэлэнгээ МУ-аас эхэлж, хоёр орны харилцаанд тус дөхөм үзүүлэх гэсэн нь бидний эхний зорилго. Байгаль орчноо хамгаалах, амьтан ургамлаа хайрлах, ногоон хөгжлийн үзэл санааг сурталчлах гэсэн нь дараагийн зорилго юм" гэжээ. ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал