ХОУР-гийн мэдээ: 15-нд Хятадын ГХЯ, Үндэсний түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газрын урилгаар Торгоны зам дагуу улс орнууд болон олон улсын байгууллагын Хятадад суугаа 60 дипломат ажилтан, төлөөлөгчид Хятадын Үндэсний музейд хүрэлцэн ирж “Торгоны зам” сэдэвт үзэсгэлэнг сонирхсон байна.
Хоёр сар үргэлжлэх тус үзэсгэлэнд Хятадын 16 муж, ӨЗО, шууд харъяа хотуудын дурсгалт зүйлийг хамгаалах 44 музейн 400 гаруй дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд тал хээр, говь, тэнгисийн торгоны замыг нэгтгэсэн үзэсгэлэн боллоо.