CHINA.COM GMG-ИЙН ТУХАЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХОЛБОО БАРИХ Зохиочгийн эрх

CHINA.COM

CHINA.COM 1999 оны 5 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Хятадын хамгийн анхны портал сайтуудын нэг юм. Манай сайт 15 жилийн хугацаанд бүх Хятадын хамгийн өндөр ашиг олдог, хамгийн нөлөө бүхий цахим мэдээллийн хэрэгсэл болж чадсан. Өдгөө нийт хэрэглэгчийн 82 хувь нь өндөр боловсролтой, өндөр орлоготой, өндөр албан тушаалтай сэхээтэн жентелменүүд юм.

CHINA.COM утасгүй интернет, тоглоомын зах зээл, автомашины зах зээл хариуцсан гурван хэлтэстэй бөгөөд дээрх гурван том зах зээлд суурилсан төрөл бүрийн үйлчилгээг хэрэглэгчдэд шууд хүргэдэг.

Цахим мэдээллийн цогц үйлчилгээ явуулдаг CHINA.COM-ын Хятадын армийн тухай мэдээллийн суваг нь бүх Хятадад хамгийн өндөр хандалттай, түүнээс гадна CHINA.COM мэдээ, эдийн засаг, энтертаймент, спорт, шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг 20 орчим сувгаар хамгийн шуурхай, цогц мэдээлэл, үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт дамжуулж байна.

CHINA.COM Хятадын нийгэмд болон салбартаа асар их нөлөөлөх хүчийг бүрдүүлсэн ба санаачилсан цуврал арга хэмжээ нь салбартаа чухалд тооцогддог. Тухайлбал, CHINA.COM автомашины зах зээл хариуцсан хэлтэс “Хятадын автомашины загвар зохион бүтээх уралдаан”, “Хятадын автомашины зах зээлийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа” зэргийг 6 жил дарааллан явуулсан. CHINA.COM тоглоомын зах зээлийн хэлтэс нь мөн 6 жил дарааллан “Хятадын вебпэйж тоглоомын дээд хэмжээний форум”, “Сүлжээний шилдэг тоглоом шалгаруулах тэмцээн” зэргийг зохион байгуулсан нь бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа болсон юм. Ялангуяа, 2013 онд Хятадын Тоглоомын үйлдвэрлэлийн зөвлөл, Жэжян мужийн Жяшин хотын Наньхү дүүргийн засгийн газартай хамтран зохион байгуулсан Хятадын интернет тоглоомын дээд хэмжээний зургадугаар форумд 1000 орчим мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан оролцож, Хятадын сүлжээний тоглоом үйлдвэрлэлийн хамгийн том арга хэмжээ болсон билээ. CHINA.COM хэлэлцүүлэг нь дэлхийн хятад хэлтнүүдийн хамгийн том онлайн форум бөгөөд Олон улсын Банк санхүүгийн байгууллага “Хамгийн өндөр өртөг бүхий хөрөнгө оруулалт татах чадвартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж үнэлсэн юм. Мөн CHINA.COM автомашины суваг нь гурван жил дарааллан “Хятадын цахим брэнд суваг”-аар шалгарсан билээ.

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал